Монгол.Угсаатан : Монголд хичнээн ястан буюу угсаатан амьдардаг юм бэ?

Монголд хичнээн ястан буюу угсаатан амьдардаг юм бэ?


-Манайд хориод ястан буюу угсаатны бvлэг байдаг. Зарим нь угсаа, соёлоо сайн хадгалж vлдсэн. Зарим нь шинжлэх ухааны нэр томъёогоор ижилссэн. Энэ маань энгийн яриагаар мєхсєн гэсэн vг. Vндсэндээ бусад ястандаа уусаад vгvй болж байгаа гэж ойлгож болно. Эдгээрийг судладаг Угсаатны зvйн шинжлэх ухаан Монголд 1960-аад оноос хєгжиж ирсэн. Уг шинжлэх ухаан тухайн ард тvмний угсаа гарал, ахуй соёлыгсудалдаг. Монголын угсаатан судлаач эрдэмтэд энэ хугацаанд 3 том суурь боть бvтээл хийснийг онцлох ёстой. Халх угсаатан, Баруун Монгол буюу олон ястан, манж хамниган буюу Монголын зvvн хэсэгт орших угсаатны талаар судлан гаргасан. Сvvлийн vед хотжилт, суурьшмал амьдрал хvчтэй явагдаж байгаа учир халхжих нь ихэсч байна.

Xориод угсаатнаа газар зvйн байршилаар нь тодорхойлж хэлж болох уу?
-Монголын олон угсаатны бvлгvvд эрт vеэс идээшин уламжилж ирсэн тодорхой газар нутаг, байршилтай. Бидний ойрадууд буюу Баруун Монголчууд гэж ярьдаг ястанууд баруун аймгуудад зонхилон амьдардаг. Ялангуяа Ховд аймгийг олон vндэстэн, ястаны єлгий гэж эртнээс нэрлэж ирсэн. Ховдод єєлд, мянгад, торгууд, захчин, Увс, Баян-Єлгийд урианхай, баяд, дєрвєд, хотонгууд бий. Мэдээж Монголын хvн амын 70 гаруй хувийп.эзэлдэг халхчууд бараг бvх аймагт оршин суудаг. Зvvн аймгуудад б и д дарьгангачууд гэдэг баргууд, vзэмчин , хамниган, Xэнтий , Дорнодод буриадууд байдаг. Манайд буй хориод угсаатны бvлгээс буриадууд єєрсдийн угсаа гарал, зан заншил, соёл, гоёлоо сайн хадгалж vлдсэн. Тэд Хэнтийн Биндэр, Дадал, Батширээт, Дорнодын Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдад голчлон бий.

Хєвсгєлийн цаатангууд маань улам цєєрсєєр байгаа юу?
-Яг баттай тоог нь санахгvй байна. Сvvлийн vеийн тоогоор 60-аад єрх байгаа гэсэн байх. Тэд бол эрт vеийн ойн иргэдийн vлдэгдэл. Манайхан Цаатан гэж нэрлээд байдгаас уг гарлаараа тэд Тува хvмvvс. Хожуу буюу цаа буга маллаж эхэлсэн vеэс нь цаатан гээд нэрлэчихсэн. Єєрсдєє цаатан гэж хэлvvлэх дургvй. Уйгар гэх мэтээр л хэлэх жишээтэй. Угсаатан зvйч, нэрт эрдэмтэн С.Бадамхатан Хєвсгєлийн цаатан ардын аж байдлын тухай бие даасан бvтээл гаргаж байсан. Мән Хєвсгєлийн дархад ястан, Увсын хотон ястан болон єєлдvvдийн талаар ч тусгайлсан бvтээлvvд гарч байлаа.

Тэгвэл Монгол угсаатан ястаны ахуй соёлд ямар єєрчлєлт гарч байна вэ?
-Єнєє vеийн хотжилт, vйлдвэржилт, нийгэм эдийн засгийн хєгжил, цаг vеийн онцлогоо дагаад тухайн ард тvмний ахуй соёл бvдгэрэн гээгддэг. Тухайлбал одоогийн хєдєєний айлуудаар ороход гэрийн хошлон бvслvvр нь уламжлалт дээс бус Хятадын мяндсан материал байх жишээтэй. Айргаа бvлж байгаа сав нь уламжлалт ширэн хєхvvр бус том, том цэнхэр савнууд байдаг болчихсон гээд энэ талаар олон жишээ баримт хєлж болно.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)